“МОНИ” АППЛИКЕЙШНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ


Moni-д тавтай морил...

“Moni Аппликейшн” нь Санхүүгийн зохицуулах хорооны ТЗ-101/565 тоот тусгай зөвшөөрөлтэй “Омни Капитал ББСБ” ХХК-ийн цахим бүтээгдэхүүн бөгөөд та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрснөөр таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг нөхцөлд заасан зорилгоор ашиглах, түүнд боловсруулалт хийх эрхийг бидэнд олгох эрх зүйн үр дагавартайг анхаарна уу.

Иймд харилцагч та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, зөвшөөрсөн тохиолдолд зөвшөөрөх товчийг дарна уу.

Moni-Зээлийн үйлчилгээний нөхцөл

“Мони- зээлийн үйлчилгээ” нь харилцагчийн хэрэгцээнд зориулан түргэн шуурхай, чирэгдэл багатай, хялбар байдлаар “Омни Капитал ББСБ” ХХК-аас олгож байгаа зээлийн үйлчилгээ юм.

Та “Moni Аппликейшн”-ыг “Playstore” болон “Appstore”-с татан авч, өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар ашиглах боломжтой болно.

“Moni Аппликейшн”-д бүртгүүлсний дараа доорх мэдээллүүдийг таны биометрикийн хандалтын зөвшөөрлийн дагуу хүлээн авч, өөрсдийн мэдээллийн сан болох “Омни капитал ББСБ” ХХК-ийн дотоодын веб сайтад хадгалах болно. Үүнд:

  • Холбоо барих мэдээлэл;
  • Байршил;
  • Зураг.

“Moni Аппликейшн”-д хэрэглэгч болоход тавигдах шаардлага:

  • 21-55 насны Монгол Улсын иргэн байх;
  • Ухаалаг гар утастай байх;
  • Зээлийн муу түүхгүй байх.

Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр “Омни капитал ББСБ” ХХК-д дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.

  • Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг (жишээ нь: утасны дугаар, овог нэр, регистрийн дугаар, холбоо барих мэдээлэл гэх мэт) хүлээн авч, компанийн мэдээллийн санд хадгална.
  • Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглана.
  • Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
  1. Зээлийн нөхцөл
    1. Зээлийн хэмжээ нь 50,000-5,000,000 төгрөг хүртэл бөгөөд барьцаагүй байна.
    2. Харилцагчид олгох зээлийн хэмжээ нь тухайн зээлийн бүтээгдэхүүний нөхцөл, харилцагчийн зээлийн эрхийн хэмжээ буюу Кредит скоринг дээр үндэслэн тогтоогдоно.
      1. Харилцагчийн Кредит скорингоос хамааран зээл авах эрх, зээлийн дээд болон доод хэмжээ нь автоматаар тодорхойлогдож, харилцагчийн нэг удаад авах боломжтой нийт зээлийн хэмжээг Аппликейшнаар дамжуулан харилцагчид мэдэгдэнэ.
      2. Харилцагч зээл авах тухай бүрд Аппликейшнаас санал болгож буй зээлийн хэмжээг сонгож, өөрийн хүсэлтээр зөвшөөрөх үйлдлийг идэвхжүүлснээр зээл авах хүсэлтээ баталгаажуулсанд тооцно.
    3. Харилцагч нь гагцхүү өөрийн хүсэл зоригийн дагуу Moni Аппликейшнд хэрэглэгчээр бүртгүүлэх бөгөөд Харилцагчийн Moni Аппликейшнд бүртгүүлсэн мэдээлэл, илгээсэн цахим зээлийн хүсэлтэд үндэслэн зээлжих оноо (“Кредит скоринг”)-г тооцоолж, зээлийн эрх нээх шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байдал зэргийг харгалзан харилцагчид зээлийн эрх үүсэх эсэхийг “Омни Капитал ББСБ” ХХК дангаар шийдвэрлэнэ.
    4. Харилцагч зээлийн эрхээ тогтоолгоход зээлийн мэдээллийн сангийн хураамж болох 1,000 төгрөгийг төлнө.
  2. Зээлийн хүү ба хугацаа, үйлчилгээний шимтгэл
    1. “Мони- Зээлийн үйлчилгээ”-ний сарын хүү зээлийн скорингоор тооцоолсон нөхцөлийн дагуу бодогдож, хугацаа нь 30 хоног, 60 хоног, 90 хоног байх бөгөөд харилцагчийн сонгосон хугацаанаас үл хамааран зээл төлж дууссан өдрөөр тасалбар болгон ашигласан хугацаанд ноогдох хүүг тооцон төлнө.
    2. Харилцагч Зээлийн хуваарьт төлөлтийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсний мөнгөн төлбөр (цаашид “нэмэгдүүлсэн хүү”)-ийг төлөх үүрэг хүлээнэ.
    3. Үйлчилгээний шимтгэл нь олгосон зээлийн 1%-тай тэнцүү байх бөгөөд зээлийн дүн, хүү, харилцагч зэргээс хамааран өөрчлөгдөж болно.

  3. Харилцагчаас гаргах баталгаа.
    1. Харилцагч нь Moni Аппликейшны “Харилцагчийн мэдээлэл” хэсгийг бүрэн гүйцэд бөглөх бөгөөд өөрийн оруулсан мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
    2. Мони Аппликейшн нь мэдээллийг үнэн зөв эсэхийг баталгаажуулах зорилгоор шаардсан дараах баримт бичиг болон түүний хуулбарыг гаргаж өгөхийг зөвшөөрч байна. Үүнд:
      1. Иргэний үнэмлэх
      2. Нийгмийн даатгалын лавлагаа;
      3. Шаардлагатай гэж үзвэл бусад лавлагаа, тодорхойлолт.
    3. Энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрөх, зээлийн гэрээг байгуулах өдөр болон түүнээс өмнөх хугацаанд “Омни капитал ББСБ” ХХК-д мэдэгдээгүй аливаа өр, төлбөр, түүнтэй холбоотой маргаан, эрх бүхий байгууллагын ажиллагаа үүсээгүй болохыг харилцагч үүгээр баталж байна.
    4. Харилцагч мэдээллээ буруу оруулсан (санаатай болон санамсаргүй), эсвэл оруулсан мэдээлэл нь өөрчлөгдсөн тохиолдолд нэн даруй тухайн мэдээллээ засварлах үүрэгтэй.
    5. Хэрэв харилцагчийн мэдээлэл худал, хуурамчаар үйлдсэн, бусдын мэдээлэл буюу бичиг баримтыг ашигласан, эсвэл өөрчлөлтөө үнэн зөв мэдээлээгүйн улмаас талуудад болон гуравдагч этгээдэд учирсан аливаа хохирлыг харилцагч үл маргах журмаар нөхөн төлнө.
    6. Харилцагч уг үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр Мони Аппликейшнд таны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа авах эрхийг олгосон гэж үзэх бөгөөд зээлийн гэрээ байгуулах үед уг зөвшөөрлийг дахин баталгаажуулна.
    7. И-Монголиа системээс харилцагчийн дараах мэдээллийг татах бөгөөд тухайн мэдээллүүдийг татах зөвшөөрлийг уг үйлчилгээний нөхцөлтэй танилцсанаар зөвшөөрөл олгож байгаа болно.
       • Гар утасны дугаар
       • Иргэний үнэмлэх
       • Иргэний нийгмийн даатгалын мэдээлэл
       • Малын орлого /Хэрэв орон нутгаас зээл авагч бол /
    8. Харилцагч мэдээллийг бөглөж, бүртгүүлсэн өөрийн гар утсанд илгээгдсэн баталгаажуулах пин кодыг заасан хэсэгт оруулан Үйлчилгээний нөхцлийг зөвшөөрсөн товчийг дарснаар тус Үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч, баталгаажуулсан гэж үзнэ.
  4. Харилцагчийн хувийн мэдээллийг боловсруулах, ашиглах, дамжуулах
    1. Таны мэдүүлсэн хувийн болон санхүүгийн мэдээлэл нь энэхүү мэдээлэлд үндэслэн цахим тооцоолуурыг ашиглан шинжилгээ хийж, мэдээллийн үнэн зөв эсэхийг баталгаажуулах, олгох зээлийн эрхийн хэмжээ болон бусад үндсэн нөхцлийг тодорхойлох зорилгоор ашиглагдана.
    2. Moni Аппликейшн нь харилцагчийн өгсөн мэдээллийг үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах, задруулах, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй бөгөөд нууцлалыг хадгалах үүрэг хүлээнэ.
    3. Moni Аппликейшн нь харилцагчийн мэдүүлсэн мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгах, зээлийн гэрээ хийх явцад харилцагч мэдээллээ үнэн зөв бөглөөгүй, зээлийн шалгуур үзүүл
      элтийг хангаагүй гэж дүгнэсэн тохиолдолд зээлийн эрхийг хязгаарлах, зээл олгохоос татгалзах эрхтэй.
    4. Moni Аппликейшн нь харилцагчийн болон өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж урьдчилан сэргийлэх үүднээс таны аппликейшинд хандалт хийж буй аливаа үйлдлийн түүхийг бүртгэл болгон хадгалж, үүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
    5. Эрх бүхий этгээд шаардсанаас бусад тохиолдолд харилцагчийн хувийн мэдээллийг зөвхөн түүний зөвшөөрөл, хүсэлтээр хувь хүний нууцын аюулгүй байдлыг хангах нөхцөл бүхий хэлцлийн үндсэн дээр дамжуулна.
  5. Бусад нөхцөл
    1. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, Moni Аппликейшныг ашиглаж эхэлсэн нь манай байгууллагаас зээл олгох талаар таны өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй болно. Харилцагч Мони зээлийн үйлчилгээний цахим гэрээтэй танилцаж, зээлийн өргөдөл дээр гарын үсэг зурж, онлайн гэрээ байгуулсны дараа тус харилцагч нь Moni Аппликейшны үндсэн хэрэглэгч болж, улмаар зээлийн эрх үүснэ.
    2. Харилцагчийн үйлчилгээний бусад нөхцлийг зээлийн гэрээгээр зохицуулна.

Нэмэлтээр анхаарах бусад асуудлууд

  1. Харилцагчийн И-Монголиа системээр өгсөн мэдээллийг устгах, солих боломжгүй байна.
  2. Үйлчилгээ авахаас өмнө татгалзсан хэрэглэгч бүртгэлээ устгуулах хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд ажлын 10 хоногт багтаан хэрэглэгчийг идэвхгүй төлөвт оруулах ба дахин бүртгүүлэх боломжгүй болгох үүднээс регистрийн дугаар, утасны дугаар, овог, нэрийн бүртгэлээс бусад мэдээллийг устгана.
  3. Харилцагч нь пин код, гар утас, нэвтрэх болон гүйлгээний нууц үг, бусад баталгаажуулалтын хэлбэрийг алдсан, бусдад задруулсан гэж үзэж байгаа, нууцлалын төхөөрөмжийг гээсэн, нэвтрэх эрхийг зөвшөөрөлгүйгээр ашиглан аливаа эх үүсвэрээс гүйлгээ хийх оролдлого гаргасныг мэдсэн тохиолдолд Moni facebook хуудас болон 7272-1212 дугаарт нэн даруй мэдэгдэж, үйлчилгээний эрхээ түр хаалгах үүрэгтэй ба нэн даруй мэдэгдээгүйгээс үүссэн аливаа хохирлыг “Омни капитал ББСБ” ХХК хариуцахгүй.
  4. Харилцагч нь Аппликейшнд байрласан зээлийн бүтээгдэхүүн болон түүний нөхцөлтэй бүрэн танилцах ба ийнхүү танилцсан ч ойлгохгүй, эсхүл нэмж тодруулах зүйл байвал Moni аппликейшны харилцагчийн үйлчилгээний төвийн 7272-1212 дугаарт холбогдож, тодруулга авах замаар бүрэн танилцсаны үндсэн дээр зөвшөөрөх үйлдэл хийх үүрэгтэй. Ийнхүү танилцаагүйгээс үүсэх аливаа эрсдэлийг харилцагч өөрөө бүрэн хариуцна.
  5. Moni аппликейшн дээр байршуулсан бүхий л мэдээлэл болон контентууд дээр байршиж буй лого, график дизайн, таних тэмдэг зэрэг нь Омни капитал ББСБ ХХК-ийн өмч бөгөөд зохиогчийн эрхээр баталгаажсан тул эдгээрийг хуулбарлах, дуурайх, өөрчилж ижил төсөөтэйгөөр ашиглах, цааш тараахыг хориглоно.
  6. Энэхүү үйлчилгээний нөхцлийн аль нэг заалт өөрчлөгдөх, эсвэл хүчингүй болсон ч бусад заалт нь хүчин төгөлдөр бөгөөд дагаж мөрдөгдөхүйц хэвээр байна.
  7. Харилцагч нь зээлийн мөнгөн дүнгээ хүлээн авахдаа зөвхөн Омни Капитал ББСБ-ын данснаас хүлээн авах ба зээл төлөлт хийхдээ зөвхөн Омни Капиталын ББСБ-ын дансаар төлөлт хийнэ. Хэрэв харилцагч өөр дансаар төлөлт хийсэн тохиолдолд үүсэх эрсдэлийг харилцагч өөрөө хариуцна.
  8. Талуудын аль нэг нь энэхүү үйлчилгээний нөхцлөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Монгол Улсын хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ БҮРЭН ТАНИЛЦАЖ, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ.