Зээл хаах
50, оноо нэмэх боломжтой
50,000₮
500,000₮
Хувааж төлөх
Зээлийн хэмжээ 2,000,000₮ хүртэл
Зээлийн хугацаа: 15,30 хоног
Зээлийн хэмжээ 5,000,000₮ хүртэл
Зээлийн хугацаа: 6 - 12 сар хүртэл
Тун удахгүй
Зээлийн хэмжээ 10,000,000₮ сая хүртэл
Зээлийн хугацаа: 18 сар хүртэл
Та Moni апплекейшны хэрэглэгч болсноор Bronze зэрэглэлээс эхлээд оноо цуглуулах зарчмаар King зэрэглэл хүртэл өөрийн зэрэглэлээ өгсөх боломжтой. Хэрэглэгчийн зэрэглэлээс хамааран зээлийн хүүг хамгийн доод түвшин хүртэл бууруулж, 5 сая хүртэл зээлийн эрх тогтоолгож, Omni pay дээр 10 сая хүртэлх лизингийн эрх, хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын урамшуулалд хамрагдах боломж зэрэг давуу талуудыг ашиглах зэрэг давуу талуудтай.
Зээл хэрхэн авах вэ?
+Та Moni аппликейшнаа ухаалаг гар утсан дээрээ татаж суулгаад, хувийн мэдээллийг бүрэн бөглөснөөр таны зээлийн эрх үүснэ.
Зээл авахад ямар шаардлага тавих вэ?
+Та НДШ сүүлийн 3 сар тасралтгүй төлсөн байх, НДШ төлдөггүй бол орлого нотлох сүүлийн 3 сарын Хаан банкны дансны хуулгаар зээлээ судлуулах боломжтой.
Гэрээ хэрхэн хийх вэ? Ямар бичиг баримт шаардах вэ?
+Та өөрийн ухаалаг гар утсанд Мони аппаа татаад бүртгүүлэх хэсэгт хувийн мэдээллээ дарааллын дагуу бөглөөд онлайнаар гэрээгээ хийх боломжтой. Таны хувийн мэдээллийг ДАН системээс татаж шалгана.
Авч болох зээлийн хэмжээг хэрхэн шийдэх вэ?
+Та зээлийн эрхээ судлуулаад 300,000₮-5,000,000₮ хүртэлх зээлийн эрх тогтоолгох боломжтой.
Зээлийн хугацаа, хүү, шимтгэл ямар байх вэ?
+Зээлийн бүтээгдэхүүн тус бүрт харилцан адилгүй байна.
Зээлийн эргэн төлөлт хэрхэн хийх вэ?
+Зээлийн бүтээгдэхүүнээс хамааран 15, 30 хоног болон 3-18 сарын хугацаатай зээл эргэн төлөлтийн график үүсэх ба графикийн дагуу зээл ашигласан хоногоороо хүү, үндсэн төлөлтийг хийнэ.
Зээлийн хугацааг сунгах боломжтой юу?
+Зээл сунгахад хоногийн хүү, зээл олголтын 1%-ийн шимтгэл болон үндсэн зээлийн дүнгийн 10%-ийг төлснөөр зээл сунгагдах эрх үүснэ.
Зээлийн эргэн төлөлтийг сануулсан мэдэгдэл ирдэг үү?
+Зээл төлөх өдрөөс 3 хоногийн өмнө зээл төлөлт хийх сануулга бухий мессеж таны бүртгэлтэй утасны дугаарт мэдэгдэл хэлбэрээр очно.
Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
+Бүтээгдэхүүн хугацаа хэтэрсэн тохиолдолд ашигласан хоногоор зээлийн хүүгээ төлнө. 30-аас дээш хоногоор хугацаа хэтэрсэн тохиолдолд Монгол банкны Зээлийн мэдээллийн санд таны зээлийн ангилал буурсан мэдээлэл бүртгэгдэх болохыг анхаарах хэрэгтэй.
Орлого хүлээн авах дансаа солих боломжтой юу?
+Та аппруугаа ороод баруун дээд буланд байрлах Миний хэсэг-т дараад мэдээлэл шинэчлэх цэс дээр дараад өөрийн бүртгэлтэй нэмж оруулаад үндсэн дансаараа зээлээ авах боломжтой.
Зээл авсан өдрөө зээлээ төлөхөд хүү төлөх үү?
+Хүү төлөгдөхгүй. Зээл олгосны 1%-н шимтгэлээ төлөөд зээлээ хаах боломжтой.
Зээлийн гэрээ байгуулахад хаана очих вэ?
+Moni digital аппаа утсандаа татан авч бүртгүүлэн зээлээ судлуулах хүсэлтээ илгээж онлайнаар зээлээ аваарай.
Зээл авахад хэр удаж байж дансанд орох вэ?
+Та зээлийн хүсэлт илгээснээс хойш 2 минутын дотор таны үндсэн дансанд шилжүүлэг хийгдэнэ.
Урамшууллын оноо гэж юу вэ?
+Та хариуцлагатайгаар зээлээ хугацаандаа төлснөөр зээл бүрээс танд урамшууллын оноо цугларах бөгөөд та урамшууллын оноогоороо хэрэглэгчийн зэрэглэлээ ахиулан зээлийн хүүгээ бууруулах, эрхээ нэмүүлэх болон азтан болох боломжтой.
Азын хүрд гэж юу вэ?
+Та урамшууллын оноогоороо өдөрт 2 удаа азын хүрд эргүүлэх эрхтэй ба азын хүрдний шагнал нь тогтмол шинэчлэгддэг. Та азын хүрд эргүүлснээр урамшууллын оноо, тасалбар, улирлын чанартай супер шагналын эзэн болох боломжтой.