НУУЦЛАЛЫН БОДЛОГО


Омни Капитал ББСБ ХХК нь Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (МАБУТ)-ны ISO:27001 стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлээд байна. Олон улсын энэхүү стандартыг хангасан байгууллага нь эрсдэлээс урьдчилан сэргийлсэн МАБУТ-г бий болгож, хэрэгжүүлж хадгалж, тасралтгүй сайжруулдаг болохыг баталдаг юм.

“Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хууль болон “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбоотойгоор “Омни Капитал ББСБ” ХХК нь /цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх/ бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахдаа дараах нөхцөлийг баримтална. Үүнд:

  1. Аппликейшн нь хэрэглэгчийн оруулсан мэдээллийг боловсруулах, хадгалах зориулалт бүхий цахим зээлийн аппликейшн юм. Энэхүү аппликейншд Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон зээлийн түүх хадгалагдана.
  2. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон зээлийн түүхийг Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр Төрийн эрх бүхий байгууллагаас шаардсанаас бусад ямар ч тохиолдолд үл задруулна.
  3. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн нууц үгэнд хандах боломжгүй бөгөөд өөрийн нууц үгийг өөрчилж, шинэчлэх болон бусдад алдалгүй найдвартай хадгалах нь Хэрэглэгчийн үүрэг болно.
  4. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллээ хэрэв устгуулах хүсэлтэй бол [email protected]руу мэйл рүү хүсэлтээ илгээснээр хэрэглэгчийн мэдээллийг устгах боломжтой.
  5. Хэрэглэгч Moni зээлийн үйлчилгээг ашиглахгүй 12 сар болсноор Moni зээлийн апп-д бүртгэл үүсгэсэн харилцагчийн мэдээлэл автоматаар устгагдах болно.