Өдөр тутамдаа мөнгөө хэмнэх аргууд


Дэлгүүр орохоосоо өмнө жагсаалт гаргах


Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа бол талх авах гэж дэлгүүр ороод, зайрмаг, шоколад, хүйтэн шар айраг аваад гараад ирэх юм. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн сэтгэл хөдлөлд тулгуурласан худалдан авалт хийх нь зардлыг өсгөж байдаг. Тэгвэл энэ алдаанаас сэргийлэх арга бол дэлгүүр гарахаасаа өмнө худалдан авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, зөвхөн тухайн зүйлсийг худалдаж авахад хүрэх мөнгөтэй гарах юм.


Бонус карт ашиглах


Бид тэр бүр анзаардаггүй нэг алдаа бол байнга худалдан авалт хийдэг сүлжээ дэлгүүрийнхээ бонус картад ач холбогдол өгөхгүй байх юм. Нэг удаагийн худалдан авалтаас авах бонус тийм ч их биш гэсэн хэдий ч удаан хугацааны дараа бонус карт нь маш их өгөөжийг өгөх боломжтой.


Хямдрал, урамшууллыг бүү алд


Байнгын худалдан авалт хийдэг гэр ахуйн бараа, зарим хүнсний бүтээгдэхүүнээ нэг дор бөөний үнээр, аль эсвэл улирлын хямдралыг тохиолдуулан авахыг хичээгээрэй. Харин яг одоо өмсөхгүй хувцас, гар утас, тансаг хэрэглээний барааны хямдралыг ашиглахдаа нухацтай хандаарай. Учир нь хямдралтай үнэ гэдэг бас л зардал гэдгийг бүү мартаарай.



Та бүхэнд өдөр тутамдаа ордог ая тухтай дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ мөнгөө хэмнэж болох бяцхан зөвлөгөөг бонус болгон хүргэж байна.


Convienence дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ ашиглах аргууд:



1.Тухайн дэлгүүрийн аппликейшныг хэрэглэх

Тухайн дэлгүүрийн апп-ыг ашигласнаар худалдан авалтын үнийн дүнгийн 1%-тай тэнцэх лояалти оноо цуглуулах, хямдралын мэдээллүүд авах, лояалти оноогоороо төлбөр төлөх боломжтой.


2.Төлбөрийн апп-уудаа шинэчлэх

Токi апп-аар дамжуулан CU-ээс худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрөө төлөхөд 3GB дата урамшуулалтдаа авах боломжтой.


3.Бүтээгдэхүүний хямдралуудыг алдахгүй байх


Тус дэлгүүр сар бүр сонирхолтой хөнгөлөлт, урамшууллыг зарладаг. Энэ 5-р сард зарласан урамшууллууд: 


OREO хямдрал: Витаминтай сүү болон GET латтег Оreo-той худалдан авбал хямдралтай үнээр авах боломжтой аж.


CAKE хямдрал: GET Americano болон хар чавгатай спартакыг 7500₮-өөр худалдан авах боломжтой аж.


Урамшууллын хугацаа: 5-р сарыг дуустал үргэлжилнэ.