Амьдралын чанараа дээшлүүлэх, амар амгалан, жаргалтай амьдрахад нөлөөлдөг хамгийн чухал үзүүлэлт бол санхүүгийн байдал. Харин санхүүгийн байдлаа эерэг үзүүлэлттэй байлгах шалгарсан арга бодитой төсөв бүрдүүлэх юм. Гэвч санхүүгийн мэргэжилтэн биш хүмүүст төсөв бүрдүүлэх нь хэцүү санагддаг. Харин Keep аппликейшны зүгээс та бүхэнд энэхүү асуудлаа шийдэхэд туслах хялбар, үр өгөөжтэй төсөв бүрдүүлэх таван аргыг хуваалцаж байна.
Эхний алхам: Орлого, зарлагаа тодорхой болгох
Та өрхийн төсвөө бүрдүүлэхийн тулд хийх хамгийн эхний алхам бол гэр бүлийнхээ орлого, зарлагыг тодорхой болгох хэрэгтэй.
Орлогод юу хамаарах вэ?
1.Цалингийн орлого
2. Түрээс, нэмэлт урамшуулал
3. Хөрөнгө оруулалтын хүү зэрэг сар бүр орж ирдэг орлогууд.
Зарлагад юу хамаарах вэ?
1.Ипотекийн зээл, байрны зардал
2. Хүнсний зардал
3. Хүүхдийн сургалт, сургуулийн зардал гэх зэрэг зардлууд.
Ач холбогдол: Та өрхийн орлого, зарлагаа бүртгэснээр ямар зүйлд зарлага гаргаж байгаагаа мэдэх боломжтой. Ингэснээр орлого, зарлагын харьцаагаа тохируулж, мөнгөө ухаалаг зарцуулахад тусална. Өөрөөр хэлбэл, нэг л мэдэхэд таны цалин юунд үрсэн нь мэдэгдэхгүй дуусах асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.
Эдгээрийг Keep аппликейшны ТӨСӨВ цэсээр нэвтэрч орлого, зарлагаа хялбараар бүртгэхээс гадна гэр бүлийн хүндээ хуваалцан хамтран хөтлөх боломжтой.
Алхам 2: Өрхийн зардлаа эрэмбэлэх
Дараагийн алхам бол гэр бүлийнхээ сард гаргадаг зардлуудыг хамгийн чухлаар нь эрэмбэлэх.
Жишээлбэл, ипотекийн зээл, ус дулааны мөнгө, хүнсний зардлууд нь зайлшгүй гардаг чухал зардалд багтана. Харин үзвэр үйлчилгээ, гадуур хооллох зэрэгт гаргаж буй зардлууд нь зайлшгүй зардал биш тул хамгийн доод мөрөнд бичигдэх нь ээ.
Ач холбогдол: Сар бүр гаргадаг зардлуудаа эрэмбэлснээр үр ашиггүй зардлуудаа багасгах боломжтой болно. Улмаар тухайн зардлуудаа хэмнэн хадгаламж үүсгэж, хөрөнгө оруулалт хийх замаар нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломжтой.
Алхам 3: Санхүүгийн бодитой зорилго тавих
Орлого зарлагаа бүртгэснийхээ дараа өрхийнхөө төсөвт бодитой зорилго тавих нь ахиц гаргах хамгийн том үзүүлэлт юм. Энэ нь ямар ч зорилго байж болно. Жишээлбэл, шинэ орон сууцны урьдчилгаанд зориулж хуримтлал үүсгэх, аялах гэх мэт. Улмаар тухайн зорилгодоо хүрэх хугацаа, сард хэдэн төгрөг хуримтлуулах вэ гэх зэрэг жижиг зорилтуудыг үүсгээрэй. Жилийн дараа гэхэд л чамлахааргүй үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Алхам 4: Сахилга баттай байх
Өрхийн төсвийнхөө зорилгыг тодорхойлсон бол үүндээ хүрэхийн тулд сахилга баттай байж, өрхийн зарлагаа тогтмол хянах ёстой. Энэхүү цаг хугацаа их зарцуулах, нарийн ажлыг Keep аппликейшинд даатгаарай.
Алхам 5: Эрсдэлийг тооцохоо бүү мартаарай.
Амьдралыг урьдчилан таамаглахад хэцүү та эрсдэлээс өөрийгөө хамгаалж болзошгүй, гэнэтийн зардалд зориулан хуримтлал үүсгээрэй. Энэ нь танай гэр бүлийг санхүүгийн зорилгодоо саадгүй хүрэхэд тусална.