Хүүхдээ санхүүгийн мэдлэгтэй болгохын тулд хаанаас эхлэх вэ?


Хүүхдээ санхүүгийн мэдлэгтэй болгохын тулд хаанаас эхлэх вэ?

Санхүүгийн мэдлэг бол хүн бүрийн сурах ёстой суурь мэдлэгийн нэг юм. Гэвч манай улсын цэцэрлэг, ЕБС-д санхүүгийн суурь мэдлэг олгох хөтөлбөр байдаггүй. Хэрэв та хүүхдэдээ санхүүгийн мэдлэг олгохыг хүсэж байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй бол энэ нийтлэл болон Keep санхүү бүртгэлийн апп танд туслах болно.

Мөнгө ба хүсэл, хэрэгцээний тухай


Хүүхдээ санхүүгийн мэдлэгтэй болгох эхний алхам бол түүнийг бага настай гэхгүйгээр мөнгөний талаар ойлголт өгөх юм. Ингэхийн тулд дэлгүүр хамт дагуулж орох, худалдан авсан зүйлийнх нь тооцоог өөрөөр нь хийлгэх зэрэг өдөр тутмын энгийн санхүүгийн харилцаанд татан оролцуулаарай. Мөн мөнгөний тухай ярилцаж мөнгөн дэвсгэртүүдийн хэмжээ, эрэмбийг ойлгуулаарай.


Энэ үйл явцаас хүүхдэдээ ойлгуулах хамгийн чухал зүйл бол бидний хүсэл хязгааргүй, харин түүнд хүргэх мөнгө хязгаартай тулд энэхүү нөөцийг ухаалаг ашиглах нь жаргалтай амьдрахад чухал нөлөөтэй гэдгийг ойлгуулах юм шүү.


Төсөв ба хөрөнгө оруулалтын тухай



Хүүхэд мөнгө гэж юу болох, түүнийг хэрхэн зарцуулдгийг мэдсэн бол мөнгөө хэрхэн хадгалах, хадгалснаар ямар өгөөжийг хүртэж болохыг заагаарай. Хүмүүс хэрхэн мөнгөө өсгөдөг талаар болон мөнгийг ашиглан ямар аргуудаар хөрөнгө оруулалт хийж болохыг хэлж өгөөрэй.


Үүнд, мэдлэг боловсрол, эрүүл мэнддээ оруулсан хөрөнгө оруулалт ямар чухал болохыг зайлшгүй багтаагаарай.


Зээл авах нь муу зүйл биш тухай


Ихэнх хүмүүс зээлийг буруу гэж бодож, түүнээс зайлсхийх хандлагатай байдаг. Гэтэл зээл авч ашигтай зүйлд хөрөнгө оруулж чадвал хамгийн ухаалаг шийдвэр ч байж болох юм. Иймд хүүхдэдээ зээлийн талаар энгийн ойлголтуудыг зааж өгөөрэй.


Мөн өрийн тухай, өрийн зохистой хэмжээ, хэт их өр тавих нь ямар эрсдэлтэй болохыг ойлгуулаарай.


Бусдад хандив тусламж өгч сурах нь чухал тухай


Олсон орлогынхоо тодорхой хувийг хэрэгтэй нэгэнд хандивлах, нийгэмд хэрэгтэй төслүүдэд тусламж үзүүлэх нь эргээд бидний амьдралд, улс эх оронд ямар нөлөөллийг үзүүлэх талаар хүүхдэдээ зааж өгөөрэй.


Улмаар хүүхдээ бусдад туслах бүрд нь урамшуулж тэднийг энэхүү сайн дадлыг суухад дэмжлэг үзүүлээрэй.