Захирлын мэндчилгээ


Компанийн танилцуулга


“Омни капитал” ББСБ нь санхүүгийн зах зээлийн дижитал шилжилтийг хурдасгаж, хэрэглэгчдэд хялбар, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэх технологийн шийдлүүдийг бий болгохоор 2016 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.


Одоогоор бид санхүүгийн зах зээлд “Мони” зээлийн аппликейшн, “Кeep” хувийн санхүүгийн бүртгэл үүсгэх боломжтой аппликейшн зэрэг финтекийн бүтээгдэхүүнүүдийг гаргаад байгаа бөгөөд цаашид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ тоог нэмэхээр ажиллаж байна.


Мөн хөрөнгийн зах зээлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хаалттай болон нээлттэй бондуудыг тогтмол гаргадаг.


Түүнчлэн финтек бүтээгдэхүүнээрээ дамжуулан хэрэглэгчдэдээ санхүүгийн боловсрол олгоход анхаарч байна.


“Омни капитал” ББСБ нь харилцагчийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нэн тэргүүний зарчим болгодог. Энэ хүрээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах ISO27001:2013 стандартыг баримтлан ажилладаг.





Мэндчилгээ


Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе!


Дэлхий дахинд хурдтай өрнөж буй дижитал шилжилтийн давалгаанд банк санхүүгийн салбар түүчээлэн оролцож байна. “Омни капитал” ББСБ-ын хувьд энэхүү шилжилтэд Монголын анхдагч компаниудыг нэг болж, хувь нэмрээ оруулсаар аль хэдийн долоон жилийг үджээ.


Бид санхүүгийн үйлчилгээ авах нь хүний анхдагч хэрэгцээний нэгт зүй ёсоор орно гэж итгэдэг. Ийм ч учраас энэ үйлчилгээг хүн бүр нас, хүйс, боловсролын байдал, хөгжлийн бэрхшээлээс үл хамааран хүртээмжтэй авах ёстой юм.


Үүний үндсэн дээр бид санхүүгийн үйлчилгээг технологиор дамжуулан хүртээмжтэй, хялбар, энгийн байлгахаас гадна харилцагчийн мэдээллийг хангах явдлыг нэн тэргүүний зорилгоо болгон ажилладгийг дуулгахад таатай байна. 


Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бид хамгийн чадварлаг мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлж, тогтвортой хөгжлийн зорилтыг эрхэмлэж, ёс зүйтэй, шударга өрсөлдөгч байхыг цаг ямагт эрмэлздэг.


Өдийг хүртэл бидний үйлчилгээг санхүүгийн үнэнч туслахаа болгож ирсэн үнэнч харилцагч та бүхэндээ гүн талархал илэрхийлье!

Та бүгдийн итгэл бидний урагшлах амжилтын жигүүр байх болно.


Гүйцэтгэх захирал Ч.Эрэлхэг