Огноо: 2022-08-01
Хэрхэн зардал багатайгаар дотоодын бизнесүүдээ дэмжих вэ?
Юуны өмнө “Яагаад дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй вэ?” гэх асуулт танд төрж магадгүй. Яагаад гэвэл дотоодын жижиг бизнесүүдээ дэмжсэнээр дотоодын мөнгөн урсгал, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах, нэг ч гэсэн хувиараа бизнес эрхлэгчийг ажлын байраар хангах, хязгаарлагдмал тоотой, онцгой үйлчилгээ, бүтээгдэхүүнийг өөрийн болгох боломжтой болно.
Дээрх жишгээр Америкт жил бүр 11-р сарын сүүлийн долоо хоногийн Бямба гарагт “Small business Saturday” буюу жижиг дунд бизнесүүдээ дэмжих худалдан авалтын өдөрлөг болдог байна. Жирийн үед ихэвчлэн 40-с дээш насныхан гэртэйгээ ойр, дотоодын жижиг дэлгүүрүүдээс худалдан авалт хийдэг бол 2021 оноос эхлэн Small business Saturday өдөрлөгөөр 18-24 насныхан идэвхтэй оролцож худалдан авалт хийх хандлагатай болсон байна. Товчхондоо залуусын чиг хандлага илүү эх оронч, эдийн засаг санхүүгийн мэдлэгийг чухалчлах, жижиг дунд бизнесүүдийг цэцэглэлтийн үр ашгийг ойлгох, хувь нэмэр болох, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих зэрэг рүү шилжиж эхэлжээ.
Харин манай улсын хувьд зарим дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ өндөр өртгөөр хийгдсэн, үнэтэй байх талтай байдагтай санал нийлэх байх. Эсвэл байнга худалдан авах боломжгүй байдаг шүү дээ. Тэгвэл хэрхэн бага зардлаар, сэтгэлээрээ дотоодын жижиг бизнесүүдээ дэмжих хэд хэдэн санааг хуваалцъя.
- Онлайнаар дэмжих: Худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай сошиал орчинд санал сэтгэгдлээ хуваалцах, инстаграм фэйсбүүктээ стори оруулах, тэднийг постондоо таглах зэрэг - Зардал: 0₮
- Задгай бэлэн мөнгө байгаа бол тип өгч урамшуулах: Зардал: Таксины ахад 5000₮ шилжүүлээд хариултаар авсан ₮
- Бүтээгдэхүүн, үйлчилгээ авсан даруйдаа талархал илэрхийлэх, магтаалын үгээр сайшаах: Зардал: 0₮
- Бэлгийн карт, купон байдаг бол авч дотнын хүмүүстээ бэлэглэх: Зардал: 50,000₮-с 100,000₮
- Гэр бүл, найз нөхөддөө бүтээгдэхүүн, үйлчилгээг чин сэтгэлээсээ санал болгох: Зардал Үнэлж боломгүй их сэтгэл
- Мерч бүтээгдэхүүнээс нь боломжоороо худалдан авах - Зардал: Боломжийн ₮
Нийт зардал: Гаднын брэндийн үнэтэй бүтээгдэхүүн худалдан авахаас харьцангуй бага ₮
Бидний хувьд Америк залуус шиг томоохон, уламжлалт өдөрлөг зохион байгуулах соёл хараахан бий болоогүй ч дээрх жижиг алхмуудаас л эхлэн жижиг, дунд бизнесүүддээ сэтгэлийн дэмжлэг үзүүлцгээе. Хүн бүрийн оролцоо бага гэлтгүй үнэ цэнтэй байдаг юм шүү. Яг одоо дуртай дэлгүүр, үйлчилгээний газраа дэмжин дээрхээс санаа авч хувь нэмэр болоорой.